БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ЕБСургууль
  • ХАНГАЙН БҮСИЙН 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭН

    Хангайн бүсийн 100 буудалт даамны тэмцээн Галуут суманд

    10 дугаар сарын 14-15 ны өдрүүдэд зохион явагдлаа.

    Л.Ариунболд багшийн бэлтгэсэн шавь нар нь амжилттай оролцож

    9а ангийн сурагч Г.Амаржаргал,  Л.Жавзандолгор нар алтан медаль, 9а ангийн

    суруагч А.Наранжаргал, Б.Буянсүрэн 4а ангийн сурагч  Л.Отгонбаяр нар мөнгөн медаль,

    2а ангийн Л.Болортуяа хүрэл медаль авлаа.

    ...
    2017-10-17 09:00:00 Дэлгэрэнгүй...
  • Хүрэн бэлчир Эко аялал

    Жил бүрийн хавар орон нутгаа судлах Хүрэн бэлчир эко аялалыг зохион байгуулж хэвшлээ. Тус арга хэмжээг ЗДТГ, Сургууль, Соёл, НТБН-ийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Аялалд 8, 9-р ангийн 40 суралцагчид оролцлоо. Аялалын үеэр хээрийн цай, гүйлт, сурын харваа, шагай няслах зэрэг уламжлалт тэмцээнийг зохион байгуулж түүхт "Хүрэн бэлчир"-ийн талаар мэдээлэл, сургалт өгөв.

    ...
    2017-04-24 09:00:00 Дэлгэрэнгүй...
  • Хангайн бүсийн бөхийн барилдаанд амжилттай оролцлоо

    П.Билэгсайхан багшийн бэлтгэсэн суралцагчид Жаргалант сумд зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцлоо. Үүнд 9а ангийн сурагч Б.Оюунбат, 8а ангийн сурагч Б.Бумбаяр нар түлүүлж, 9а ангийн сурагч Б.Гантөгс, 7а ангийн сурагч П.Тэмүүжин нар үзүүрлэв.

    ...
    2017-04-19 09:00:00 Дэлгэрэнгүй...
  • ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ

    ЭРХЭМ ХҮНДЭТ ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИД, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ

    Сайхан хаваржиж байна уу

    “Сургуулийн эцэг эхийн зөвлөл”-ийн хамт олон 2016 оны 4 дүгээр сарын 14 ний өдөр эцэг эх, багш, сурагчийн 3-н талт “Хэлэлцүүлэг”-ийг зохион явуулсан.

    Энэ хэлэлцүүлэгт оролцсон эцэг эхчүүдийн санаачилгаар “Хүүхдийн сайн сайхны төлөө” сан байгуулахаар болсон юм.

    Мөн 2017 оны 1 дүгээр сард анги ту...

    2017-04-18 10:30:00 Дэлгэрэнгүй...
  • Хангайн 8 сургуулийн захиргаа, аж ахуйн урлаг, спортын наадам

    2017 оны 3-р сарын 29, 30 ны өдрүүдэд хангайн 8 сургуулийн захиргаа, аж ахуйн ажилчдын дунд урлаг, спортын 4-р наадам Галуут суманд зохион явагдлаа.

    тус тэмцээний Уран уншлагын төрөлд Ахлах тогооч А.Туяа тэргүүн байр, багийн мэндчилгээнд 3-р байр, эрэгтэй волейбол 2-р байранд орлоо.

    ...
    2017-04-18 10:00:00 Дэлгэрэнгүй...
  • Сүүлийн жилүүдэд 100 буудалт даамны тэмцээнд тогтмол амжилттай оролцлоо.

    Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд тогтмол амжилттай оролцож энэ хичээлийн жилд 18 сурагч 1,2,3-р зэргийн болзол хангалаа.

    ...
    2017-03-22 15:18:09 Дэлгэрэнгүй...
  • Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

    2017 оны аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Н.Хүрэл-Эрдэнэ багшийн бэлтгэсэн 8а ангийн сурагч Б.Буяндалай, Б.Буянсүрэн, 3а ангийн сурагч Л.Отгонбаяр нар амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

    ...
    2017-03-22 09:32:30 Дэлгэрэнгүй...
  • "Бид нэг хамт олон"

    "Бид нэг хамт олон" аяны хүрээнд багш, ажилчид эрхэлсэн ажилдаа эзэн нь байж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэлтээ ажиллахаа амлаж тангараг өргөв,

    ...
    2017-03-22 09:23:30 Дэлгэрэнгүй...
  • Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн

    Л.Ариунболд багштай 100 буудалт даамны дугуйлангийн суралцагчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

    ...
    2017-03-21 09:25:30 Дэлгэрэнгүй...
  • ЕБСУРГУУЛЬ

    ЕБСУРГУУЛЬ

     Заг сумын сургууль нь 1925 онд Цэцэрлэг мандал уул аймгийн Богдмарал уулын хошууны Тамгын газрын дэргэд “ Бичиг үсэгт” сургах тэнхим нэртэйгээр Баянгийн ус хэмээх газар анх байгуулагджээ. Тэнхимийн захиралаар Жанжаа, багшаар Аюур мээрэн ажиллаж 17 сурагч нэг...

    2016-03-30 19:41:24 Дэлгэрэнгүй...