БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
МЭНДЧИЛГЭЭ

                                   МЭНДЧИЛГЭЭ

Бидний төрөлх нутаг Заг сум хангай тал хээр хосолсон нутагтай, байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газар байгалийн баялаг арвинтай, эртний түүхт сум билээ. Заг нутгийнхан төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн сайчууд олноор төрөн гарсан оюунлаг, бүтээлч иргэдийн өлгий нутаг юм.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ нь орон нутгийнхаа онцлог давуу талуудыг түшиглэж, байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан сумаа хөгжүүлэх, хүн ардынхаа ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Аливаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэн хүн бүрийн идэвх санаачилгатай оролцоо, хүчин зүтгэл их байгаад дүгнэлт хийж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх Тэргүүлэгчдийн хурлыг тухайн байгууллагын хамт олны дунд зохион байгууллаа. Цаашид иргэдээс санал асуулга авч нээлттэй хуралдаан хийхээр төлөвлөж байна.

Нутгийн зон олондоо, Баянхонгор аймгийн Заг сумаа гэсэн сэтгэлтэй хүн бүрт аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Мэдээ оруулсан: 2016-03-30 18:57:45