БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Заг сумын ИТХ-ын танилцуулга

Монгол улсын шинэ Үндсэн хууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдаж энэ хуулийг 1992.08.25-ны өдрөөс дагаж мөрдөх болсоны дагуу 1992. 09.20-ны өдөр сумын багуудаас сонгогдсон төлөөлөгчид хуралдаж анхны Ардын хурлын даргаар У.Ванчигсүрэнг орон тооны нарийн бичгийн даргаар С.Дорж нарыг, тэргүүлэгчээр У.Ванчигсүрэн, Б.Рагчаасүрэн, Жанчив, Л.Нармандах, Хургандаваа, Ц.Төмөрбаатар, нарыг сонгож байжээ. Одоо сумын ИТХ-нь 21 төлөөлөгч 7 тэргүүлэгч, 4 багийн иргэдийн нийтийн хурлын дарга, ИТХ-н дарга, нарийн бичгийн дарга нараас бүрдсэн албан хаагчидтай ажиллаж байна.

Мэдээ оруулсан: 2016-04-01 15:04:00