БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
"Хөх сав канистергүй аян зохион байгуулсан тухай

“Хөх сав канистергүй” аяны хүрээнд сумын Засаг даргын А/ 62 дугаар захирамжаар ажлын хэсэг томилогдон төлөвлөгөө боловсруулан ажил үүргийн хуваарийн дагуу баг, байгууллага, олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.

Аяны тугийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Жаргалант сумаас хүлээн авч туг аялах 10 хоногийн хугацаанд хийгдэх ажлыг төлөвлөн ажлын хэсгийн хурлыг хийв.

 

Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07161.JPG        Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\35488763_432138013957273_1693584915678887936_n.jpg

 

 Ийнхүү тугийг гал тогоо бүхий албан байгууллагуудад тус бүр 2 хоног аялуулснаар Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагуудад аялуулж хөх савны хор хөнөөлийг сурталчлан, хүнсний бус хуванцар савнаас татгалзаж хоол хүнс боловсруулах, хадгалахад хэрэглэгддэг усны сав, цайны данх, 1,2-р хоолны түмпэн, хүүхдийн хоол цайны аяга, шанага зэргийг бүрэн шинэчилж төмөр сав ашиглаж байна.

Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07172.JPG     Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07173.JPG

 

аяны туг гал тогоо бүхий байгууллагуудад аялан хөх савны хор хөнөөлийг сурталчлан ажиллалаа. Мөн “Таны сонголт-Таны эрүүл мэнд” сэдэвт өдөрлөг зохион байгуулж Усны сав, шанага нийлүүлэх ажлыг Дөрвөн бэрх дэлгүүртэй хамтран нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж 28 албан хаагч, 123 иргэн хамрагдаж савны худаалалт хийгдлээ.

 

 Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07191.JPG          Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07190.JPG

 

Мөн даавуун уутны хэрэглээг сурталчлах, гялгар уутны хэрэглээг халах зорилгоор ахуйн үйлчилгээний аж ахуй нэгжээр даавуун уут үйлдвэрлүүлэн иргэд, албан тушаалтнуудад сурталчлан борлуулалт хийгдэж нийт 98 даавуун тор худалдаалагдаж дэлгүүр, үйлчилгээний газруудад нийлүүллээ.

 

Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07197.JPG           Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07208.JPG

Уг өдөрлөгөөр “Хуванцар савны хэрэглээнээс татгалзах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж 28 албан хаагч 123 иргэн хамрагдсан ба 300 өрхийн 1000 гаруй иргэдийг гарын авлага материалаар ханган уриалга гарган ажиллалаа.

Аяны тугийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Гурванбулаг суманд хүлээлгэн өглөө.

Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07223.JPG        Description: C:\Users\Khashaa\Desktop\Хөх савгүй аян\DSC07229.JPG

Цаашид хөхүүр үйлдвэрлэлийг эрчимжүүлж үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийг төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр дэмжиж ажиллахаар төлөвлөж байна.

 

Мэдээ оруулсан: 2018-06-17 22:00:00